Алсын хараа
Ус, дулаан, эрчим хүчний салбарын дижитал шилжилтийг манлайлагч байгууллага болж, ухаалаг хяналт, тогтвортой хөгжлийн үндэс суурийг бүрдүүлнэ.
Орон сууц нийтийн аж ахуйн компани
Ухаалаг шийдэл, найдвартай хяналт, тогтвортой ирээдүй
Бидний тухай
Ус, дулаан, эрчим хүчний салбарын дижитал шилжилтийг манлайлагч байгууллага болж, ухаалаг хяналт, тогтвортой хөгжлийн үндэс суурийг бүрдүүлнэ.
Орчин үеийн технологийг нэвтрүүлж, ус, дулаан, эрчим хүчний найдвартай үйлчилгээ, бодит цагийн хяналт, үр ашигтай удирдлагыг хэрэглэгч бүрт хүргэнэ.
"СОД-ЭГШИГ" ХХК нь 2008 онд гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдаж, 2015 оноос Орон сууц нийтийн аж ахуйн салбарт ажиллаж эхэлсэн. 2017 оноос Нийтийн аж ахуйн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, барилга угсралт, гадна шугам сүлжээний угсралтын, 2018 оноос дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг авч өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Манай компани Инженер техникийн алба, Санхүүгийн алба, Захиргаа удирдлагын алба гэсэн нэгжүүдтэй, 25 ажилтантай ажиллаж байна.
25 ажилтантай, 3 үндсэн албатай.
Ерөнхий инженерийн шууд удирдлага доор
Ерөнхий нягтлангийн шууд удирдлага доор
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4, 8, 12, 16, 19-р хорооны 3000 гаруй айл өрх, 120 гаруй аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүч, цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулах, инженерийн 13 гаруй км шугам сүлжээ, 16 ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.
Эрхэм хэрэглэгч, түнш, хамтран ажиллагч Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. СОД-ЭГШИГ ХХК нь нийтийн аж ахуйн салбар болон дулааны эрчим хүчний салбарт дэвшилтэт технологи, ухаалаг хяналт удирдлагын шийдлийг нэвтрүүлж, хэрэглэгчдэдээ илүү найдвартай, хүртээмжтэй, үр ашигтай үйлчилгээг хүргэхээр зорин ажиллаж байна. Бид IoT технологи, алсын зайн хяналтын систем, ухаалаг ус болон дулааны тоолуур, автоматжуулалтын шийдлүүдийг ашиглан үйлчилгээний чанарыг шинэ түвшинд хүргэхийг эрмэлздэг. Манай компанийн хувьд хэрэглэгчийн итгэл, түншлэлийн үнэ цэн, хамтын хөгжил хамгийн чухал. Та бүхэнтэйгээ хамтран илүү ухаалаг, тогтвортой, үр ашигтай ирээдүйг бүтээхэд бид үргэлж нээлттэй байх болно.
Э.Энхтуяа Ерөнхий захирал
Үйлчилгээ
Суурилуулалтаас засвар үйлчилгээ хүртэл бүх шатанд мэргэжлийн дэмжлэг.
Орон сууц, барилга байгууламжид дулаан түгээх, зохицуулалттай найдвартай хангах иж бүрэн үйлчилгээ.
Айл өрх, аж ахуйн нэгжид цэвэр ус түгээх, бохир усыг найдвартай татан зайлуулах үйлчилгээ.
Усны болон дулааны тоолуурыг мэргэжлийн өндөр түвшинд, стандартын дагуу суурилуулна.
Тоолуур, хавхлага, шугам сүлжээний эвдрэл гэмтлийг түргэн шуурхай засварлана.
Ус, дулааны шугам сүлжээг зураг төслийн дагуу чанартай угсарч суурилуулна.
Тулгуур чиглэлүүд
Ус, дулаанаас эхлээд ухаалаг хот, өгөгдөлд суурилсан удирдлага хүртэлх чиглэлүүд.
Бүтээгдэхүүн
Карт дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл, техник үзүүлэлтийг үзнэ үү.
Усны тоолуур Бэлэн Айл өрхөд зориулсан нэг урсгалт (single-jet) ухаалаг усны тоолуур. LoRaWAN-аар заалтыг алсаас автоматаар уншина (хаалтгүй хувилбар).
195,000₮-аас НӨАТ-гүй
Дэлгэрэнгүй
Усны тоолуур Бэлэн Айл өрх, аж ахуйн нэгжид зориулсан олон урсгалт (multi-jet) ухаалаг усны тоолуур. Хэмжилт, хадгалалт, хаалт удирдлага, дохиолол, урьдчилсан төлбөрийг нэгтгэсэн.
295,000₮-аас НӨАТ-гүй
Дэлгэрэнгүй
Усны тоолуур Захиалгаар Дуу авианы (ultrasonic) зарчмаар ажиллах усны тоолуур. Хөдөлгөөнт эд ангигүй тул элэгдэлгүй, өргөн хэмжих хүрээтэй, дусал хэмжилт ба алдагдал илрүүлэлттэй.
Үнэ тодруулна
Дэлгэрэнгүй
Дулааны тоолуур Бэлэн Дулааны эрчим хүчний хэрэглээг дуу авианы (ultrasonic) зарчмаар нарийн хэмжих тоолуур. Хөдөлгөөнт эд ангигүй тул элэгдэлгүй, удаан хугацаанд тогтвортой.
750,000₮-аас НӨАТ-гүй
Дэлгэрэнгүй
Удирдлага Бэлэн Ус, хийн хангамжийн шугамд усны урсгалыг зайнаас таслах, тохируулах LoRaWAN ухаалаг хавхлага. Бага эрчим хүчтэй, 5 гаруй жилийн ашиглалтын хугацаатай.
Үнэ тодруулна
Дэлгэрэнгүй
Сүлжээ Бэлэн Ус, дулаан, цахилгаан, хийн тоолуурын өгөгдлийг өргөн талбайд цуглуулах IP67 хамгаалалттай шинэ үеийн гадаа LoRaWAN гарц.
3,000,000₮ НӨАТ-гүй
Дэлгэрэнгүй
Сүлжээ Бэлэн Орон сууц, зочид буудал, барилгад зориулсан авсаархан LoRaWAN + WiFi нэгдсэн ухаалаг гарц. Олон төрлийн орчинд сүлжээг хурдан байршуулна.
2,000,000₮ НӨАТ-гүй
ДэлгэрэнгүйТүгээмэл асуулт
Усны тоолуурыг ерөнхийдөө 4–6 жил тутамд, дулааны тоолуурыг үйлдвэрлэгчийн зааврын дагуу тогтоосон хугацаанд шалгуулахыг зөвлөдөг. Тодорхой хугацааг тоолуурын төрөл, холбогдох журамд үндэслэн тогтооно.
LoRaWAN Gateway нь хотын нягт суурьшилтай орчинд 1–3 км, задгай талбайд 10 гаруй км хүртэлх зайг хамарна. Хамрах хүрээ нь барилга, газрын байрлал зэргээс хамаарч өөрчлөгдөнө.
Бүтээгдэхүүний баталгаат хугацаа төрөл бүрээр харилцан адилгүй бөгөөд суурилуулалтын дараа баталгаажуулна. Дэлгэрэнгүйг бидэнтэй холбогдон тодруулна уу.
Та доорх утас, цахим шуудангаар бидэнтэй холбогдож захиалгаа өгөх боломжтой. Манай мэргэжилтэн таны хэрэгцээнд тохирсон шийдлийг санал болгож, суурилуулалтын талаар зөвлөгөө өгнө.
Холбоо барих
Захиалга, зөвлөгөө авах бол доорх хаягаар хандана уу.